Хурд шалгах програмын заавар

     
  Хурд шалгах алхамууд  
     
 
     

Алхам 1. Хурд шалгах програмыг эхлүүлэх.

Интернэтийн хурдаа шууд шалгах бол "Эхлүүлэх" товчыг дарна.

Хэрэв та Харилцаа Холбооны Зохицуулах Хороонд өөрийн интернэтийн хурдын үр дүнгийг мэдээлэхийг хүсвэл *-р тэмдэглэсэн 4 нүдийг үнэн зөв бөглөн хурд шалгахыг эхлүүлнэ.

 

Алхам 2. Хурд шалгах үйл явц явагдана

Энэхүү үр дүнгээс харахад уг хэрэглэгчийн интернэтийн хурд нь Америкийн Нэгдсэн Улсын Вашигтон ДС хот хүртэл татах хурд 1337 кбит/с (1.3 мегабит/с), илгээх хурд 1881 кбит/с (1.8 мегабит/с) байна.

 

 

 

 

 

 

 

 

 

Алхам 3. Шалгалтын үр дүнг харуулна

Энэхүү үр дүнгээс харахад уг хэрэглэгчийн интернэтийн хурд нь Америкийн Нэгдсэн Улсын Вашигтон ДС хот хүртэл татах хурд 1337 кбит/с (1.3 мегабит/с), илгээх хурд 1881 кбит/с (1.8 мегабит/с) байна.

 

     

     
  Хурд шалгагч програмын хэмжигдэхүүн  
     
 
     

Интернэтийн хурд шалгагч програмын үр дүн нь кбит/с (килобит/с) хэмжигдэхүүнээр илэрхийлдэг. Латин тэмдэглэгээ нь- kilobit/s (kbit/s, kbps)

     

     
  Интернэтийн хурд шалгасан үр дүн  
     
 
     

Интернэтийн хурд шалгасан үр дүн нь интернэтийн үйлчилгээ үзүүлэгчээс (ISP компани) таньд олгосон интернэтийн хурд юм.

Жишээ нь: Таны интернэтийн үйлчилгээ үзүүлэгч гэрээндээ 512 кбит/с хурдыг зааж өгсөн бол энэ нь татах хурд 512 кбит/с, илгээх хурд 512 кбит/с байна гэсэн үг юм.

     

Зөвлөгөө

     
  Хурд шалгалтын үр дүн эргэлзээтэй байх тохиолдолд  
     
 
     
Таны тестийн үр дүн эргэлзээтэй байвал та өөрийн антивирусны програм, интернэт хамгаалалтын програмаа унтраан дахин хурдаа шалгах хэрэгтэй.
     

     
  Хурд шалгахад анхаарах зүйлс  
     
 
     

Интернэтийн хурдаа шалгахдаа интернэт хэрэглэж байгаа програмуудаа зогсоох эсвэл хаах хэрэгтэй. Жишээлбэл: youtube.com -с видёо бичлэг үзэж байвал түр зогсоох эсвэл хаах.

Антивирусны програм, интернэт хамгаалалтын програмаа унтраах эсвэл хаасан байх.

Та интернэтийн холболтоо ганцаараа ашиглаж буйг шалгах. Интернэт холболтоо хувааж (shared) хэрэглэдэг бол интернэтийн хурд шалгалтын үр дүн багасаж гарахыг анхаарна уу.

     

     
  Хурдны хэмжигдэхүүн, Файлын хэмжигдэхүүний ялгаа  
     
 
     

Интернэтийн хурдыг голцуу kилобит/cекунд, мегабит/cекунд хэмжигдэхүүнээр илэрхийлдэг.

Файлын хэмжээг Мегабайт, Гегабайт хэмжигдэхүүнээр илэрхийлдэг. Тэгвэл та интернэтээс файл татах тохиолдолд дараах хэмжигдэхүүнээр илэрхийлэгдэх юм.

8 bits = 1 byte (B)
1024 bytes = 1 Kilobyte (KB)
1024 Kilobytes = 1 Megabyte (MB)
1024 Megabytes = 1 Gigabyte (GB)
1024 Gigabytes = 1 Terabyte (TB)

Жишээлбэл, Та 3 Мегабайт (Megabytes) хэмжээтэй дууны файлыг 512 килобит/с хурдаар татахад 48 секунд зарцуулна.

3 * 1024 = 3072 килобайт

512 килобит/8 бит = 64 килобайт

3072 килобайт/64 килобайт/ceкунд = 48 секунд

Томъёолбол, (X*1024 килобит)/(Y/8 бит)=t; X-Файлын хэмжээ мегабайтаар, Y- Интернэтийн хурд килобитээр, t- Татах файлд зарцуулах хугацаа.